Компаний тухай

Манай компани хувь хүн болон албан байгууллагад мэдээлэл болон сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

Манай компаний зорилго – монгол иргэдэд төрөлх хэл дээр нь санхүүгийн зах зээлийн тухай мэдээлэх. Манай ажилчид орос болон гадаадын шинжээчдийн сургалтанд хамрагдаж ямар ч асуудлаар дээд зэргийн мэргэшсэн туслалцаа үзүүлнэ. Манай компаний дэмжлэгтэй FSTrader терминал монгол хэл дээр хийгдсэн..

Таны офист болон гэрт  интернетэд холбогдох боломж бий юу? Та сэтгэн бодож дүн шинжилгээ хийх чадвартай шүү дээ. Тэгвэл Та өнөөдрөөс эхлэн манай сайтын тусламжтайгаар FOREX зах зээл дээрх ханштай үнэгүй танилцаж валютын хэлбэлзэлийн зөрүүн дээр хүчээ сорих боломжтой боллоо. Манай сургалтанд хамрагдаж дадлагын дансан дээр сонгосон хослолоор арилжаа хийж туршлага хуримтлуулан бодит данс хэрхэн нээх аргачлалыг мэдсэнээр Та өөрийн бодит мөнгөө хамгийн өргөн дэлгэрсэн  бизнест оролцон арвижуулах  бололцоотой болно.

Манай компани хүссэн хэн болгонд орлоготой, нэр хүндтэй трейдерын мэргэжил эзэмшихийг санал болгож байна.

Санхүүгийн зах зээл дээр гүйлгээ хийж төрөл бүрийн санхүүгийн хэрэгсэлийн ханшийн зөрүүнээс мөнгө олдог хүнийг трейдер гэдэг.

Улс орны эдийн засгийн байдлаас үл хамааран зөвхөн өөрийн хөдөлмөрөөр өндөр хөлс олох мэргэжил юм. Трейдүүдэд дарга гэж байхгүй , ажилтан гэж байхгүй , нас хүйс, боловсрол харгалзахгүй, хүн бүхэнд хүрэлцээтэй өргөн багтаамжтай энэ зах зээл дээр өрсөлдөгч гэж байхгүй. Бизнесмен хүнд өдөр болгон тулгардаг хүнд суртал, тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримт огт шаардлагагүйгээс гадна уг мэргэжлийг эзэмшиснээр Та ажил хайх хэрэгггүй – ажлын байр тань тантай хамт байна. Мөн үүнээс гадна Та ажлынхаа хажуугаар нэмэгдэл орлого олох боломжтой. Үүнд зөвхөн  хүсэл мөн зорилго байхад хангалттай.

Трейдер хүний үйл ажиллагааны гол зорилго нь зах зээлд ирж буй санхүүгийн мэдээллэлийг боловсруулан, дүн шинжилгээ өгч түүн дээр тулгуурласан урьдчилсан дүгнэлтийн үндсэн дээр санхүүгийн активыг өөрт ашигтайгаар арилжаалахад оршино.

Хувь хүмүүсийг энэхүү зах зээл юуны өмнө богино хугацаанд өндөр ашиг олох боломжоороо татдаг. Энэ зах зээлд хүвь хүн зөвхөн өөрийн мэдлэг, оюун ухаан, зүтгэл чармайлтаараа амжилт гаргах боломжтой юм.

Үнийн хөдөлгөөнийг  урьдчилан таамаглах, таагүй өөрчлөлтийн үед зөв дүгнэлт гаргаж алдагдалаа багасгах болон хөрөнгийн ухаалаг удирдлага – энэ бүгд амжилтын үндэс юм.

Урьд өмнө  зөвхөн томоохон банк болон компаниуд  энэ зах зээлд оролцдог байсан бол интернет арилжааны нэвтэрсэнээр дэлхийн өнцөг бүрийн олон сая хүн энэ төрлийн бизнест хүчээ сорин ашиг олж байна. Та энэ бизнесыг сонгосон бол бид танд үр өгөөжтэй үндэс суурь болох мэдлэгийг олгож байна.

Forex зах зээлд амжилттай  оролцоход тань ForexStars компани танд мэдээлэл болон сургалтын цогц үйлчилгээг санал болгож байна.  Танд санал болгож буй FS Trader арилжааны онлайн платформ нь хэрэглэхэд хялбар бөгөөд олон функц агуулж дадлагыг богино хугацаанд төлөвшүүлэх талтай. Өдөр болгон шинэчлэгдэж байгаа мэдээ мэдээлэл, зах зээлийн тойм, сургалтын төв зэрэг нь танд Forex зах зээлд амжилттай ажиллахад тань тус дэм болно.

Forexstars компани нь дараах үйлчилгээг танд санал болгож байна:

- Сургалтын ба бодит данс нээхэд туслах

- Үнэгүй анхан шатны семинар

- Forex зах зээлд ажиллахад дадлага эзэмшүүлэх төлбөртөй сургалт

- 24 цагийн турш үнэгүй дүн шинжилгээний материал

- Дилингийн заал

- Forex зах зээлийн талаарх мэдээлэл зөвлөгөө

- FS Trader платформ дээр ажиллах аргачлал, танилцуулга

-24 цагийн FS Trader платформын монгол, орос хэл дээрх техникийн туслалцаа

зэргийг танд санал болгож байна..


Forexstars компани нь өөрийн оюун ухаанаараа амжилтанд хүрдэг хүмүүст зориулсан компани.