Дилингийн төв ForexStars. Асуулт-хариулт

Асуулт-хариулт

Forex / Форекс гэж юу вэ ??
Forex (FOReign EXchange market) - валютын тогтоосон ханшны системээс хөвөгч систем рүү шилжихэд 1971 онд бүрдсэн банк хоорондын валютын зах зээл. Forex зах зээл дээр өдөр тутам 4-4,5 триллион доллар арилжаанд ордог энэ нь АНУ-ын 1-3 жилийн төсвийг бүрдүүлдэг.
Forex зах зээл дээр яаж арилжаанд орж эхлэх вэ ?
Forex брокерийн тусламжтай та арилжааны данс бүртгүүлэх шаардлагатай, жишээлбэл: Freedom Source. Үүний дараа янз бүрийн валют худалдах ба худалдаж авахын тулд түүний харилцагчийн программ ашиглаж болно. 5 минут л хангалттай.!
Forex зах зээлийг хэн эзэмшдэг, хаана байрладаг вэ ?
Зах зээл хэнд ч хамаардаггүй . Forex нь худалдагч болон худалдан авагчийн дунд шууд буюу брокероор дамжуулж хийгдэх банк хоорондын арилжааны зах зээл юм. Forex нь дэлхийн банкны систем оршин тогтнож буй үед зэрэгцэн байх бөгөөд аль ч улсын төрийн байгууллагаас үл хамаарах болно.
Хэдий үед Форексын арилжаа явуулж болох вэ?
Олон улсын валютын Форекс зах зээл даваа гариг бүрийн өглөөний 04:00 цагаас /Австралийн худалдааны сесси/ баасан гаригийн 05:00 цаг хүртэл/Америкийн худалдааны сесси хаагдтал/ ажилладаг.
Би бие даан хөшүүргийг зохицуулах боломжтой юу?
Харилцагч хөшүүргийг зохицуулах бүрэн боломжтой.Хөшүүргийн дээд хэмжээ нь 1:500. Та үүнийг өөрийн дураар бууруулж болно. Mini дансан дээ 1:500 хөшүүрэг ашиглах бололцоотой.
Марж гэж юу вэ?
Марж -позицийг нээхэд Та өөрийн брокерын дансандаа мөнгөтэй байх шаардлагатай. Брокер болгон нээлттэй позицийг байлгахын тулд өөр өөр шаардлага тавьдаг(ихэнхдээ позицийн дүнгийн 1%).
"Урт" (long) болон "богино" (short) позици гэж юу вэ?

Урт позици - худалдан авалтын позици буюу үнэ дээшилсэн тохиодолд ашиг авчирах позици.


Богино позици - зарах позици буюу үнэ унахад ашиг олох позици.

Арилжааны ямар стратеги хамгийн сайн нь вэ?
Имй стратеги байхгүй. Ашиг олохын тулд Та арилжаа болгонд өөрийн стратегийг байнга боловсруулах болно. Валютын хослол болгонд мөн сонгосон хугацаа бүхэнд өөр өөр стратеги шаардагдана.
Хамгийн бага депозитоор ороод Форекст би хэр хэмжээний мөнгө олох боломжтой вэ?
Таны бэлтгэлийн түвшингээс бүх зүйл шалтгаална.Олон мэргэжлийн трейдерүүд сард 80-100% ашиг олдог боловч ихэнх нь сардаа 50-70%-ийн ашигтай ажилладаг.
Лимитийн ордерыг яаж хэрэглэх вэ?

Лимитийн ордерыг арилжаанд орох эсвэл ашигийг тодорхой заасан түвшинд хүрэхэд ашиг олохын тулд урьдчилан тавьдаг. Лимитийн ордерыг худалдан авалт хийхдээ одоогийн үнээс доогуур тавьж худалдан авалтын үнэ (Ask)заасан түвшинг хүрэхэд арилжаа гүйцэтгэгдэнэ. (Ордерын үнэ одоогийн үнээс дээгүүр тохиолдолд, арилжаа ордерын үнээс арай доогуур эсвэл ижил түвшин хүрэхэд гүйцэтгэгдэнэ.)


Зарах лимитный ордерыг одоогийн үнээс дээгүүр тавьж зарах үнэ (Bid) заасан түвшинд хүрхэд арилжаа гүйцэтгэгдэнэ. (Ордерын үнэ одоогийн үнээс догуур тохиодолд, үнэ одоогийн түвшингээс дээшилсэн эсвэл ордерын ижил түвшинд хүрсэн тохиолдолд гүйцэтгэгдэнэ.)


Лимитын ордер нь зах зээлийн заасан үнэд хүрхэд арилжаа гүйцэтгэгдэнэ.Ордерын гүйцэтгэлийн үнэ байршуулсан үнээс бага зэрэг өөр тохиолдол ч гарна учир нь зээлийн нээлтийн үнэ байршуулсан ордерын үнээс өөр буюу ашигтай байдаг.

Стоп ордер ямар зарчимаар ажилладаг вэ?
Стоп-ордероор позицэ хаах зорилгоор болон зах зээл нээлттэй позицийн эсрэг чиглэлд хөдөлсөн үед хөрөнгөө хамгаалж эрсдэлийг багасгах үүднээс байршуулдаг болно. Худалдах стоп-ордерыг одоогийн үнээс доогуур байршуулж Bid үнэ заасан түвшинд хүрхэд арилжаа бүрэн гүйцэтгэгдэнэ. Худалдан авах зориулалттай стоп-ордерыг одоогийн үнээс дээгүүр байршуулж Ask үнэ заасан түвшинд хүрхэд арилжаа гүйцэтгэгдэх болно.
Гүйлгэгээр олсон ашигт татвар ноогдуулдаг уу?
Freedom Source компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаггүй учир татварын үүрэг хүлээхгүй болно, иймээс таны олсон ашигаас татвар нэхэмжлэх эрхгүй юм. Монгол улсын иргэд ашигийн татвараа өөрийн санаачлагаар зохих хуулийн дагуу төлнө.
Шпильк гэж юу вэ?мэргэжлийн хэллэг

Шпильк -зах зээлийн бус ханш юм (спайк).


Зах зээлийн бус ханш гэдэг нь дараах нөхцөлүүдийг хангасан ханш болно


a) үнийн мэдэгдэхүйц өөрчлөлт

b) богино хугацаанд үнэ анхны заалтанд дөхсөнөөр үнийн зөрөө үүсэх

c) ханш бүрдэхээс өмнө үнийн гэнэтийн динамик үүсэхгүй байх

d) санхүүгийн хэрэгсэлийн ханшид мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх макро эдийн засгийн мэдээ гараагүй тохиолдолд


Зах зээлийн бус ханшийн мэдээ брокерт мэдээллийн сувгаар ирдэг. Зах зээлийн бус ханш бүрдэх үндсэн шалтгаан нь хоёр төрлийн гарал үүсэлтэй байдаг:


1. Техникийн алдаа.

2. Мэдээллийн системд явагдсан ганцаарчилсан алдаатай арилжаа хийгдсэнээс. Жишээлбэл: нэг трейдер андуураад одоогийн үнээс доогуур ханштай лот зарахаар байршуултал өөр трейдер тэрхүү лотыг худалдан авсан.Энэ үнээр өөр хэн ч худалдан авалт хийгээгүй боловч дээрх ханш нь мэдээллийн системд мөн бүртгэдсэн байдаг. Зах зээлийн бус ханшаар арилжаа бодит дансан дээр гүйцэтгэгдээгүй хийгдсэн ч тэр дороо хүчингүйд тооцогдож шпильк архиваас устгагддаг. Харин демо дансанд энэхүү гүйлгээ устгагддаггүй болно./p>

ГЭП гэж юу вэ?

«огцом өөрчлөлт» («гэп») - доорх хоёр нөхцөл:


1. Одоогийн ханшийн Bid нь өмнөх ханшийн Ask-аас их;

2. Одоогийн ханшийн Ask нь өмнөх Bid-ын ханшаас бага.


Хоёр төрлийн ГЭП байдаг:


1. Огцом өөрчлөлт минутын хугацаан дээр ажиглагддаг

2. Огцом өөрчлөлт минутын хугацаан дээр ажиглагддаггүй


«Gap level» - пунктээр илэрхийлэгдэх үнийн огцом өөрчлөлтийн үед арилжаа ордерын ханшаар бус өөрчлөлтийн анхны ханшаар бүх төрлийн ордерууд гүйцэтгэгддэг болно.

Миний зөвшөөрөлгүйгээр брокер яагаад алдагдалтай ч гэсэн позицийг минь хаасан бэ?

Трейдерын явуулж буй арилжаа ашигтай мөн ашиггүй байж болно. Арилжаа хийхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн түвшинийн үзүүлэлт 20%-ос доош буусан тохиолдолд брокер нь алдагдалтай позицийг бүхлээр нь мөн хэсэгчлэн хаах эрхтэй байдаг. Мөнгөн хөрөнгийг Margin-д харьцуулсан хувийг Маржийн түвшин (Margin level) гэдэг, тооцох томьёо нь Мөнгөн хөрөнгийн түвшин / Барьцаа * 100%.


Хэд хэдэн алдагдалтай позици байсан тохиолдолд хамгийн алдагдал ихтэйгээс нь гүйлгээг хааж эхэлдэг.


Жишээ 1:

Одоогийн хөрөнгийн хэмжээ 4 494.30 USD байхад түүний барьцаа 345.48 USD болно.Тиймээс Маржийн хөшүүргийн хэмжээ 4 494.30 / 345.48 * 100% = 1 300.90% болно. Алдагдал хүлээгээд данс 69.01 USD-оос бага болсон тохиолдолд, маржийн хөшүүргийн хэмжээ 20%-ас бага болно (69.01 / 345.48 * 100% = 19,9%). Энэ тохиолдолд брокер позицийг хаах аргагүй болно.


Жишээ 2:

Дараах позиц нээлттэй байна:

BUY 3.0 GBPUSD 1.6218 үнээр

BUY 7.0 EURUSD 1.4530 үнээр


Позицуудыг нээлтэй байлгахад 3 243.69 USD маржийн хөшүүрэг шаардлагатай.

Нээлттэй позицийн алдагдал 16 283 USD хэтэрвэл, одоо байгаа мөнгөний хэмжээ 3 243.69 * 20% = 648.738 USD бага байна, өөрөөр хэлбэл ашиглаж буй хөшүүрэг 20% -аас бага байна. Энэ тохиодолд брокер хамгийн их алдагдалтай 7.0 лотын позицийг эхэлж хаах эрхтэй

Миний тавьсан Low 2 пипээр доор байсан боловч юуны учир ордер маань гүйцэтгэл хийсэнгүй вэ?

Бар бүрдсэн аргачлалыг харья:


High — тухайн хугацааны дээд цэг нь BID

Low — тухайн хугацааны доод цэг нь BID


Доод ASK Low-эй тэнцэж үүн дээр спред нэмнэ, дээд ASK нь High тэнцэж спред нэмнэ.


Захиалсан Buy Limit ба Buy Stop ордерууд нь одоогийн зах зээлийн үнэ болох ASK ордерын түвшинд хүрэхэд гүйцэтгэгдэнэ.

Захиалсан Sell Limit ба Sell Stop ордерууд нь одоогийн зах зээлийн үнэ болох BID нь ордерын түвшинд хүрэхэд гүйцэтгэгдэнэ.

Позиц нээхэд шаардлагатай сул мөнгийг хэрхэн тооцолж гаргах вэ?

Нээж буй позицийн барьцааг тооцоолохоосоо өмнө арилжаа явагдах дансны төрлөө тодорхойлох шаардлагатай.


Суурь валютын барьцааны тооцоог дараах томьёогоор тооцоольё:

Margin = Contract / Leverage


Margin – барьцаа;


Суурь валют – гэдэг нь ханшийн эхэнд байрласан валютыг хэлнэ, жишээлбэл:

EURUSD – хослолын суурь валют нь EUR;

USDJPY – хослолын суурь валют нь USD;

GBPJPY – хослолын суурь валют нь GBP;


Contract – суурь валютын гэрээний хэмжээ. 1 лотын хэмжээ үргэлж 100 000 суурь валютын нэгжээс бүрддэг. Иймээс 0.1 лот = 100 000 * 0.1 = 10 000 суурь валют болно, 0.01 лотын хэмжээ = 100 000 * 0.01 = 1 000 суурь валют болно;


Leverage – зээлийн хөшүүрэг, жишээлбэл:

хөшүүрэг 1:500 – 500;

хөшүүрэг 1:100 – 100.

Офе́рт гэж юу гэсэн үг вэ ?

Офе́рт ( offero — латин үгнээс гаралтай –санал дэвшүүлэх) — тодорхой нэг хүнээс тодорхой нэг хүнд эсвэл иргэдэд иргэний –эрх зүйн гэрээ байгуулахыг санал болгох.

Нийтийн оферт — тодорхой бус иргэдэд хаягласан, гэрээний бүх чухал нөхцөлүүдийг тусгасан, ирсэн хэнтэй ч оферентийн хүсэлээр дурдагдсан нөхцөлөөр гэрээ байгуулах. Нийтийн офертыг биелүүлэх зорилгоор шаардлагатай бүх үйлдлүүдийг хийсэн хэн ч / жишээлбэл: зохих бүтээгдэхүүнд захиалга явуулсан/ , оферентаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Таны асуултанд хариулт олдсонгүй юу?
Бидэнтэй холбоо барьж хариугаа авна уу?
Таны e-mail:
Асуултын сэдэв:
Мэдээлэл:
Зурагны код:   шинэчлэх

Warning: include(rightpanel.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in W:\domains\forexstars.mn\includes\pages\mn\learn_faq.php on line 363

Warning: include() [function.include]: Failed opening 'rightpanel.php' for inclusion (include_path='.;w:/modules/php/PHP-5.3;w:/modules/php/PHP-5.3/PEAR/pear') in W:\domains\forexstars.mn\includes\pages\mn\learn_faq.php on line 363