Эрсдэлийн тухай сануулга

Харилцагч өөрийн хөрөнгийн үнийн талыг эрсдэлийн хөрөнгө гэж тооцож, батлана . Эрсдэлийн хөрөнгө гэдэг нь харилцагч өөрийн хүслээр эрсдэл хийж алдсан тохиодолд харилцагчийн ахуй амьдралд хүндээр тусах хөрөнгө биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.


Спот валютын арилжаанд оролцоход эрсдэл өндөр байх магадлалтай. Тиймээс Та санхүүгийн боломжоо сайтар дүгнээд эрсдэлээ тооцоолон хөрвүүлэлтийн арбитражний гүйлгээнд оролцоно уу. Гүйлгээнд оролцоход Та дараах эрсдэлүүдийг мэдэж байх шаардалагатай:


1. Та зах зээл дээрх позицээ удирдах болон бэхжүүлэх үүднээс дансандаа оруулсан анхдагч болон нэмэгдэл хөрөнгөө хэсэгчлэн эсвэл бүрэн алдах эрсдэлтэй.

2. Зах зээлийн нөхцөл байдалд хязгаар тавих үүрэгтэй «stop-loss» ордерууд нь гүйцэтгэгдэхгүй тул товолсон ханшийн хүрээнд дээрх ордерууд нь Таны алдагдалыг тэр болгон бодитоор хамгаалах боломжгүй .

3. Хөшүүргэнд тавих жирийн шаардлагатай дурьдсан арилжаанд ажиглагдах өндөр хэлбэлзэл нь Танд ашиг авчирч болох боловч эсрэгээр ч эргэх магадлалтай. Өндөр хэлбэлзэлүүдийг хэрэглэснээр их ашиг авч болохоос гадна их алдагдалд ч хүргэж болдог.

4. Төрөөс валютын арилжаанд болон зах зээлд нөлөөлөх хууль тогтоомжийн хязгаар тавих, дайн үймээн самуун, байгаалийн онц аюултай үзэгдэл буюу форс-мажорын нөхцөл байдал бий болсоныг зарласан тохиолдолд Компаниас үл шалтгаалан үүдэн гарсан аливаа алдагдалыг хүлээхгүй болно.


Stop Out хийж нээлттэй позицийг хаах нь автоматаар хийгддэг ба энэ нь Компаний үйлдлээс шалтгаалахгүй болно. Үүнтэй харилцагч танилцаж, зөвшөрсөн тохиолдолд компаний зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй болно.


Ханшийн урсгалыг мэдээлэгч үнэн бодит эх үүсвэр нь бодит Харилцагч нарт үйлчилж буй үндсэн сервер гэдгийг Харилцагч хүлээн зөвшөөрч байна. Харилцагчийн терминал дахь ханшийн базууд ханшийн урсгалыг мэдээлэгч үнэн бодит эх үүсвэр болж чадахгүй, учир нь харилцагчийн терминал сервертэй тогтворгүй холбогдох үед ханшийн урсгалын зарим нэгэн ханш харицагчийн терминал руу очиж чадахгүй байдаг.


Цахим арилжааны системийн тусламжтай хийгдэх арилжаа нь банк хоорондын зах зээл дээр хийгддэг арилжаа болон мөн цахим системийн арилжаанаас ялгаатай. Та цахим арилжааны системийн тусламжтай арилжаа хийж байхад системийн гэмтэл,программ хангамж, аппаратны эвдрэлтэй холбоотой эрсдэлтэй тулгарч болно. Системийн ямар ч эвдрэлийн үр дүнд таны ордер таны зааварчилгаагаар огт биелэгдэхгүй байж болно.


Эрсдэлийн тухай товч танилцуулга нь валютыг худалдан авах, худалдах арилжааны үед гарах бүх эрсдэлийг тооцоогүй. Урьдаас тааж боломгүй валютыг худалдаж авах, худалдах үнийн байдлаас шалтгаалж валютын арилжаа өндөр эрсдэлтэй, үүнийг зарим арилжаанд оролцогч нар хүндээр тусгаж авдаг. Харилцагч Та өөрийн үүрэг хариуцлага бүрэн ойлгож, гарч болох алдагдлын хэмжээгээ ухамсарласан тохиолдолд валютыг худалдан авах, худалдах хэлэлцээрийг байгуулах хэрэгтэй.